Saturday, December 5, 2009

lesson 9

Хичээлийн зорилго: Энэ хичээлээр хүснэгтэн мэдээлэл боловсруулах хэрэглээний программ Excel - н цэсийн самбар, түүний командуудын төрөлтэй танилцах бөгөөд цонх тэмдэглэх, цонхонд мэдээлэл оруулах, цонхноос мэдээлэл арилгах, засвар хийх боломжуудыг судална.
Хичээлийн сэдэв:
• Цэсийн самбар, командуудын төрөл
• Цонхыг тэмдэглэх
• Мэдээлэл оруулах
• Оруулсан мэдээлэлд засвар хийх
• Мэдээллийг арилгах
• Мэдээлэл зөөх
• Мэдээлэл хуулах
Хичээлийн агуулга Excel - н цэс, команд, харилцах цонхны талаарх ойлголт
Цэсийн самбар Excel - н үндсэн командуудыг агуулж байгаа хэсгийг цэсийн самбар гэдэг. Цэсийг хулганаар идэвхижүүлэхдээ шаардлагатай цэс дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчоо нэг дарна. Гар ашиглан идэвхижүүлэхдээ Alt товчийг доогуур зураастай үсэгтэй хамт дарна.
Pull Down Menu Цонх идэвхижүүлэх Гарын товчлуур болон хулганаар цонх идэвхижүүлэхээс гадна нэрийн хэсэг (Name Box), командаар (Go To) цонхыг идэвхижүүлж болно.
Edit цэсийн Go To командаар дурын цонх руу шилжиж болно. Reference хэсгийн ард шилжих цонхны хаягийг бичнэ. Нэрийн хэсэгт шилжих цонхны хаягийг бичнэ.
Цонх тэмдэглэх, тэдгээрийн хооронд шилжих: Ажлын хэсэг дээр дараах 3 төрлийн тэмдэглэгээг хийж болно.
1. Нэг цонх тэмдэглэх
2. Хэд хэдэн цонх тэмдэглэх
3. Хэсэгчилж тэмдэглэх
Нэг цонх тэмдэглэхдээ : Хулганы заагчийг цонх дээр байрлуулаад зүүн товчоо нэг дарна. Чиглэлийн сум бүхий товч ашиглаж шилжүүлэн тэмдэглэнэ.
Хэсэг цонх тэмдэглэхдээ :
Тэмдэглэх хязгаар Тэмдэглэх арга Хэсэг цонх Эхлэх цонх дээр заагчаа байрлуулан хулганаар чирнэ.
Мөр, багана Мөр тэмдэглэхдээ мөрийн өмнөх дугаар дээр, багана тэмдэглэхдээ баганы дээрх үсэг дээр хулганы заагчаа байрлуулан зүүн товчоо нэг дарна. Хэд хэдэн мөр, багана Мөрийн дугаар, баганы үсгэн дээр заагчаа байрлуулан хулганаа чирнэ.
Хуудас тэмдэглэх А баганы өмнөх хуудас тэмдэглэх товч дээр дарна.
Цонх хэсэгчилж тэмдэглэхдээ : Цонхыг хэсэгчилж тэмдэглэхдээ зөвхөн нэг хуудас бус хэд хэдэн хуудаснаас хэсэгчилж болно. Цонх хэсэгчилж тэмдэглэхдээ Ctrl товчийг ашиглана.
Өгөгдөлтэй ажиллах Өгөгдөл оруулахдаа цонхыг идэвхижүүлээд гараас текст, тоогоо оруулна. Энэхүү оруулсан мэдээлэл нь томъёоны самбар дээр гардаг. Бичсэн мэдээллийг сольж бичихдээ цонхоо идэвхижүүлээд мэдээллээ бичнэ.
Мэдээлэлд нэмэлт засвар хийх бол: Цонхонд дээр заагчаа байрлуулан зүүн товчоо 2 товшино. Цонхоо идэвхижүүлээд заагчаа томъёоны самбар дээр байрлуулахад заагчийн хэлбэр I болно. Зүүн товчийг нэг товшиж бичсэн мэдээлэлд зохих засвар хийнэ. Гарны товч ашиглан цонхон дахь мэдээлэлд засвар хийхдээ цонхоо идэвхижүүлээд F2 товчоо дарна.
Мэдээллийг арилгахдаа : Нэг цонхон дахь мэдээлэл арилгахдаа цонхоо идэвхижүүлээд Delete эсвэл Backspace товч дарна.
Хэд хэдэн цонх дахь мэдээлэл арилгахдаа цонхнуудаа тэмдэглээд Delete эсвэл Backspace товч дарна. Арилгах мэдээлэл бүхий цонхоо тэмдэглэсэний дараа Edit цэсээс Clear команд сонгоно.
Мэдээлэл хуулах 1. Хуулах мэдээлэл бүхий цонхоо тэмдэглэнэ.
2. Edit цэсээс Copy команд сонгоно. Эсвэл хулганы заагчийг идэвхитэй цонх дээр байрлуулаад баруун товчийг дарж гарсан командаас Copy командыг сонгоно. Хэрэгслийн самбараас товч дар.
3. Хуулагдах цонхоо идэвхижүүлнэ.
4. Edit цэсээс Paste команд сонгоно. Эсвэл хуулагдах цонх дээр хулганы заагчийг байрлуулан баруун товч дарж гарсан командуудаас Paste командыг сонгоно. Хэрэгслийн самбараас товч дар.
Мэдээлэл зөөх 1. Зөөх мэдээлэл бүхий цонхоо тэмдэглэнэ.
2. Edit цэсээс Cut команд сонгоно. Эсвэл хэрэгслийн самбараас товч дар.
3. Зөөгдөх цонхоо идэвхижүүлнэ.
4. Edit цэсээс Paste команд сонгоно. Эсвэл хэрэгслийн самбараас товч дар.

1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

    ReplyDelete