Saturday, December 5, 2009

lesson 10

Хичээлийн зорилго: Excel -д хүснэгтийг хадгалах, дуудах командуудтай танилцана. Хүснэгт үүсгэхэд шаардагдах мэдээллийн зэрэгцүүлэлт, баганы өргөн, мөрийн өндөр зэргийг хэрхэн өөрчилдгийг үзнэ.
Хичээлийн сэдэв:
• Хүснэгт хадгалах
• Хадгалсан хүснэгт дуудах
• Мэдээллийг зэрэгцүүлэлт хийх
• Баганы өргөн өөрчлөх
• Мөрийн өндөр өөрчлөх
Хичээлийн агуулга Excel - н хүснэгтийг хадгалах, хүснэгт дуудах
Excel - н хүснэгт нь XLS өргөтгөлтэй байдаг. Хүснэгтийг хадгалахдаа :
1. File цэсээс Save командыг сонгоод File Name хэсэгт хадгалах хүснэгтийн нэрийг бичиж өгнө. Хэрэглэгчээс заавал өргөтгөлийг заах шаардлагагүй, Excel өөрөө өргөтгөлийн нь нэмж хадгалдаг.
2. Save товч дарсанаар таны хүснэгт хадгалагдана. Эсвэл цэсээр дамжилгүй стандарт хэрэгслийн самбараас товч дарна.
Хадгалсан хүснэгтийг дуудахдаа : 1. File цэсээ Open команд сонгоно.
2. Нээх хүснэгтээ тэмдэглээд Open товч дарна. Эсвэл стандарт хэрэгслийн самбараас товч дарна.
Өгөгдлийг зэрэгцүүлэх Excel хэвтээ чиглэлд бичигдэж байгаа тоон мэдээллийг баруун тал руу, текстэн мэдээллийг зүүн тал руу зэрэгцүүлдэн бичдэг. Гэвч та тоо болон текстэн мэдээллийн зэрэгцүүлэлтийг хүссэнээрээ өөрчилж болно. Мөн мэдээллийг багана дамнуулан бичих боломжтой. Дээрх зэрэгцүүлэлт хийх товчнууд нь (Formatting Toolbar) хэвжүүлэх самбар дээр байрладаг.
Мэдээллийн зэрэгцүүлэлтийг цэсээр гүйцэтгэж болно. 1. Format цэсээс Cells командыг сонгоно.
2. Alignment хэсгийг идэвхижүүлнэ. Ингэхэд дараах цонх гарна.
3. Зэрэгцүүлэлтээ сонгоно.
4. OK товч дарна.
Сонголт Утга
Horizontal Хэвтээ чиглэл дэх зэрэгцүүлэлт
General Текстийг зүүн тийш, тоог баруун тийш зэрэгцүүлнэ.
Left Зүүн тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Center Мэдээллийг голлуулна.
Right Баруун тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Fill Ижил утгаар дүүргэнэ.
Justify 2 талаасаа зэрэгцүүлэлт хийнэ.
Center Across Selection Багана дамнуулан бичнэ.
Vertical Босоо чиглэл дэх зэрэгцүүлэлт
Top Цонхны дээд талд бичнэ.
Center Голд бичнэ.
Bottom Цонхны доод талд бичнэ.
Justify Цонхондоо дүүргэж бичнэ.
Wrap Text Текст шилжүүлнэ.
Orientation Бичих чиглэлийг заана.

Зэрэгцүүлэлт хийх утгууд
Багана, мөрийн хэмжээ өөрчлөх
Баганы өргөн өөрчлөх
Хулганаар өөрчлөхдөө баганы үсгүүдийн хоорондох зураас дээр хулганы заагчийг байрлуулахад заагчийн хэлбэр хоёр чиглэлтэй сум болж өөрчлөгдөнө. Хулганаар чирнэ. Нэг дор хэд хэдэн баганы өргөнийг өөрчлөх боломжтой. Үүний тулд гараас Ctrl товч дарж байгаад хулганы заагчаа баганы үсгэн дээр байрлуулж хулганаар чирж багануудаа тэмдэглэнэ. Тэгээд хэмжээг нь өөрчилнө.
Бичигдсэн мэдээлэлд нь өргөнийг тохируулахдаа баганы үсгийн хооронд байгаа зураас дээр хулганы заагчаа байрлуулахад хэлбэр нь өөрчлөгддөг. Хулганы зүүн товчийг 2 ойрхон товшиход баганад бичигдсэн хамгийн урт мэдээллийн өргөнд тохирч хэмжээ нь өөрчлөгдөнө. Цэсээр баганы өргөнийг өөрчлөхдөө Format цэсээс Column командыг сонгож Width хэсэгт өргөнийг бичиж өгнө.
Сонголт Утга
Width Өргөнийг өөрчилнө.
AutoFit Selection Орсон мэдээлэлдээ тохирч өргөн нь өөрчлөгдөнө.
Hide Дэлгэцэнд харагдахгүй болгоно.
Unhide Харагдуулна.
Standard Width Стандарт хэмжээгээр өргөнийг тохируулна.
Мөрийн өндөр өөрчлөх Мөрийн өндөр нь бичигдэж байгаа үсгийн хэмжээ, мэдээлэлдээ автоматаар тохирдог. Гэвч мөрийн өндрийг өөрчлөх шаарлага зайлшгүй гарна. Хулганаар мөрийн өндрийг өөрчлөхдөө мөрийн тоонуудын хоорондох зураас дээр заагчийг байрлуулахад 2 чиглэлтэй сум болж хэлбэр нь өөрчлөгддөг. Ингэхээр нь хулганаараа чирнэ. Нэг дор хэд хэдэн мөрийн өндрийг өөрчилж болно. Үүний тулд гараас Ctrl товч дарж байгаад мөрийн тоон дээр хулганы заагчийг байрлуулаад чирнэ. Дараа нь өндрийн хэмжээг өөрчилж болно. Мөрөнд бичигдсэн мэдээлэлд өндрийг тохируулахдаа мөрийн дугаарын доод хүрээн дээр заагчаа байрлуулж хэлбэрийг нь өөрчилсөний дараа хулганы зүүн товчийг 2 ойрхон товшино. Мөрийн өндрийг өөрчлөхдөө Format цэсээс Row командыг сонгоно.
Сонголт Утга
Height Мөрийн өдрийг өөрчилнө.
AutoFit Орсон мэдээлэлдээ тохирч өндөр нь өөрчлөгдөнө.
Hide Дэлгэцэнд харагдахгүй болгоно.
Unhide Харагдахгүй болгосон мөрийг дэлгэцэнд харагдуулна.

No comments:

Post a Comment