Wednesday, December 9, 2009

lesson 12

Хүснэгтийн бүтцийн схем

Хэрэглэгч томоохон хүснэгттэй ажиллахдаа өөрт шаардлагатай мөр /багана/-үүдийг ажлын талбарт дүрсэлж, бусдыг нууцлан хураангуй хэлбэрт оруулж болно. Ингэж хураангуй хэлбэрт оруулахдаа хүснэгтийн бүтцийн схемийг байгуулж, ашигладаг.
Нэг мөр ба баганы өгөгдлүүдийг агуулгаар нь төвшинд хуваан, төвшингөө бүлэглэж, тэмдэглэхийг хүснэгтийн бүтцийн схем гэнэ.
Хүснэгтийн бүтцийн схемийг мөр ба багануудаар нь автомат ба автомат бус гэсэн хоёр аргаар байгуулдаг.
Схемийн нэгж элемент нь мөр /багана/ тохиолдолд, өөрөөр хэлбэл схем нь багана /мөр/-ы дагуу байрласан тохиолдолд мөрүүд /баганууд/-ээр байгуулсан схем болно.

Томъёоны утга бүхий нүд, уг томъёоны хувьсагчид болох нүднүүд нь нэг төвшин буюу нэг бүлэгт оршин байгаа тохиолдолд Data/Group and Outline командыг ашиглахыг хүснэгтийн схемийг автоматаар байгуулах гэнэ.
Хэсэгчилсэн буюу нийт дүнг тооцоолох

Хүснэгтэн мэдээлэлд боловсруулалт хийхэд хамгийг их хэрэглэгддэг зүйлүүдийн нэг хэсэгчилсэн буюу нийт дүнг тооцоолох явдал байдаг. Иймэрхүү тооцоонд зориулагдсан фунцийг Data/Subtotals командаар дуудаж ашиглана. Хэсэгчилсэн дүнг тооцоолохдоо эхлээд хүснэгтэн мэдээллийг эрэмбэлэх шаардлага гардаг ба үүнийг Data/Sort командаар гүйцэтгэнэ.

17.3. Хүснэгтэн мэдээллүүдийг нэгтгэх

Зэрэгцээ биш өгөгдлүүдийг, цаашилбал өөр ажлын талбар, баримт дахь өгөгдлүүдийг нэг хүснэгтэд нэгтгэх шаардлага гардаг. Үүнийг Data/Consolidate командын тусламжтайгаар биелүүлдэг.

lesson 11

Хүснэгтэн мэдээллийг боловсруулах

Энэхүү хичээлээр нийлмэл функцуудтай танилцаж, тэдгээрийн тусламжтайгаар хүснэгтэн мэдээллүүдэд боловсруулалт хийх тухай үзнэ.
Нийлмэл функцуудыг ашиглах явцад буюу холбогдох команд нь тухайн цэсэнд байхгүй бол ухайн функцад харгалзах дэд программ компьютерт ачаалагдаагүй буюу суулгагдаагүй тохиолдолд Microsoft Excel программыг дэд программуудаар өргөтгөх шаардлага гардаг.

Шаардлагагүй олон дэд программыг ачаалах нь санах ойг дүүргэх муу талтай тул зөвхөн хэрэглэх үедээ сонгож ачаалах хэрэгтэй.
Дэд программуудыг ачаалахдаа:

1. Tools/Add-Ins командыг сонгоно.
2. Нээгдэх Add-Ins харилцах цонхны Add-Ins aүailable талбарын жагсаалтаас дэд программуудын харгалзах нэрийг сонгоно. Энэ жагсаалтад Program Files\Microsoft Office\Office \Library хавтас эсвэл, Library хавтасийн дэд хавтаст харгалзах программуудын нэр оршин байна. Тухайлбал, Solүer Add-in, Report Manager г.м.
3. ОК товчлуур дээр дарна.

Add-Ins aүailable талбарын зөвхөн сонголттой дэд программууд ачаалагдана.
Microsoft Excel программыг дэд программаар ачаалах явцад дараах тохиолдлууд гарч болно.

Үүнд:
– Add Ins харилцах цонхны Add-Ins aүailable талбарын жагсаалтаас нэрийг сонгон ачаалахад "Cannot find add-in …<дэд программын зам ба нэр>. Delete from list? (… зам ба нэртэй дэд программыг олохгүй байна. Жагсаалтаас хасах уу?)" гэсэн анхааруулсан мэдээлэл бүхий цонх нээгдэх (Library болон түүний дэд хавтаснаас харгалзах файл нь арчигдсан тохиолдолд энэ цонх нээгдэх ба Add-Ins aүailable талбарын жагсаалтаас тухайн программын нэрийг хасах тохиолдолд Yes, хасахгүй тохиолдолд No товчлуур дээр тус тус дарна);
– Microsoft Excel программыг өргөтгөх дэд программын нэр энэ жагсаалтад байхгүй байх.
Хэрэв тухайн дэд программын харгалзах файл Library хавтаснаас өөр хавтаст оршин байгаа тохиолдолд:
– Add Ins харилцах цонхны Browse товчлуур дээр дарна.
– Browse харилцах цонхноос тухайн дэд программын нэр оршин байгаа хавтаст хандан файлыг дуудна. Тухайлбал, Solүer Add-in, Report Manager программуудад харгалзах файлууд нь …Solver Solver.xla, Reports.xla г.м.
– OK товчлуур дээр дарна. Browse харилцах цонх хаагдаж, Add-Ins available бүлгийн жагсаалтад дэд программын нэр нэмэгдэнэ.

Microsoft Excel программын дэд программыг ачаалах явцад тухайн дэд программын файл суулгагдаагүй тохиолдолд эх дискнээс (install disk) суулгана. Дэд программыг суулгахдаа:

1. Start товчлуур дээр дарна.
2. Нээгдэх Windows жагсаалтаас Settings талбарыг сонгоно.
3. Нээгдэх жагсаалтаас Control Panel талбарыг сонгоно.
4. Нээгдэх Control Panel цонхноос Add/Remoүe Programs (Add Remove Programs) талбарт хулганы заагуурыг байрлуулан хос даралтыг хийнэ.
5. Нээгдэх Add/Remoүe Programs Properties харилцах цонхны Install/Uninstall хэсгээс Microsoft Excel программыг Microsoft Office 2000 программын хамт суулгасан бол Microsoft Office 2000-г (дангаар нь суулгасан тохиолдолд Microsoft Excel гэдгийг сонгоно. Энд зарчмын ялгаа байхгүй) сонгоод, Add/Remoүe товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Microsoft Office 2000-Setup харилцах цонхноос Add/Remoүe товчлуур дээр дарна.
7. Нээгдэх Microsoft Office 2000-Maintenance харилцах цонхноос Microsoft Excel-ийг сонгоод, Change Option товчлуур дээр дарна.
8. Нээгдэх Microsoft Office 2000- Microsoft Excel харилцах цонхноос Add-ins товчлуурыг идэвхжүүлээд, Change Option товчлуур дээр дарна.
9. Нээгдэх Microsoft Office 2000-Add-ins харилцах цонхноос суулгах дэд программын нэрийг сонгон, ОК товчлуур дээр дарна.
10. Нээгдэх Microsoft Office 2000- Microsoft Excel цонхноос ОК товчлуур дээр дарна.
11. Нээгдэх Microsoft Office 2000-Maintenance харилцах цонхноос Continue товчлуур дээр дарна.
12. Microsoft Office 2000-Setup харилцах цонхноос ОК товчлуур дээр дарна.
13. Add/Remoүe Programs Properties харилцах цонхноос ОК товчлуур дээр дарж, программыг суулгана.

Saturday, December 5, 2009

lesson 10

Хичээлийн зорилго: Excel -д хүснэгтийг хадгалах, дуудах командуудтай танилцана. Хүснэгт үүсгэхэд шаардагдах мэдээллийн зэрэгцүүлэлт, баганы өргөн, мөрийн өндөр зэргийг хэрхэн өөрчилдгийг үзнэ.
Хичээлийн сэдэв:
• Хүснэгт хадгалах
• Хадгалсан хүснэгт дуудах
• Мэдээллийг зэрэгцүүлэлт хийх
• Баганы өргөн өөрчлөх
• Мөрийн өндөр өөрчлөх
Хичээлийн агуулга Excel - н хүснэгтийг хадгалах, хүснэгт дуудах
Excel - н хүснэгт нь XLS өргөтгөлтэй байдаг. Хүснэгтийг хадгалахдаа :
1. File цэсээс Save командыг сонгоод File Name хэсэгт хадгалах хүснэгтийн нэрийг бичиж өгнө. Хэрэглэгчээс заавал өргөтгөлийг заах шаардлагагүй, Excel өөрөө өргөтгөлийн нь нэмж хадгалдаг.
2. Save товч дарсанаар таны хүснэгт хадгалагдана. Эсвэл цэсээр дамжилгүй стандарт хэрэгслийн самбараас товч дарна.
Хадгалсан хүснэгтийг дуудахдаа : 1. File цэсээ Open команд сонгоно.
2. Нээх хүснэгтээ тэмдэглээд Open товч дарна. Эсвэл стандарт хэрэгслийн самбараас товч дарна.
Өгөгдлийг зэрэгцүүлэх Excel хэвтээ чиглэлд бичигдэж байгаа тоон мэдээллийг баруун тал руу, текстэн мэдээллийг зүүн тал руу зэрэгцүүлдэн бичдэг. Гэвч та тоо болон текстэн мэдээллийн зэрэгцүүлэлтийг хүссэнээрээ өөрчилж болно. Мөн мэдээллийг багана дамнуулан бичих боломжтой. Дээрх зэрэгцүүлэлт хийх товчнууд нь (Formatting Toolbar) хэвжүүлэх самбар дээр байрладаг.
Мэдээллийн зэрэгцүүлэлтийг цэсээр гүйцэтгэж болно. 1. Format цэсээс Cells командыг сонгоно.
2. Alignment хэсгийг идэвхижүүлнэ. Ингэхэд дараах цонх гарна.
3. Зэрэгцүүлэлтээ сонгоно.
4. OK товч дарна.
Сонголт Утга
Horizontal Хэвтээ чиглэл дэх зэрэгцүүлэлт
General Текстийг зүүн тийш, тоог баруун тийш зэрэгцүүлнэ.
Left Зүүн тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Center Мэдээллийг голлуулна.
Right Баруун тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Fill Ижил утгаар дүүргэнэ.
Justify 2 талаасаа зэрэгцүүлэлт хийнэ.
Center Across Selection Багана дамнуулан бичнэ.
Vertical Босоо чиглэл дэх зэрэгцүүлэлт
Top Цонхны дээд талд бичнэ.
Center Голд бичнэ.
Bottom Цонхны доод талд бичнэ.
Justify Цонхондоо дүүргэж бичнэ.
Wrap Text Текст шилжүүлнэ.
Orientation Бичих чиглэлийг заана.

Зэрэгцүүлэлт хийх утгууд
Багана, мөрийн хэмжээ өөрчлөх
Баганы өргөн өөрчлөх
Хулганаар өөрчлөхдөө баганы үсгүүдийн хоорондох зураас дээр хулганы заагчийг байрлуулахад заагчийн хэлбэр хоёр чиглэлтэй сум болж өөрчлөгдөнө. Хулганаар чирнэ. Нэг дор хэд хэдэн баганы өргөнийг өөрчлөх боломжтой. Үүний тулд гараас Ctrl товч дарж байгаад хулганы заагчаа баганы үсгэн дээр байрлуулж хулганаар чирж багануудаа тэмдэглэнэ. Тэгээд хэмжээг нь өөрчилнө.
Бичигдсэн мэдээлэлд нь өргөнийг тохируулахдаа баганы үсгийн хооронд байгаа зураас дээр хулганы заагчаа байрлуулахад хэлбэр нь өөрчлөгддөг. Хулганы зүүн товчийг 2 ойрхон товшиход баганад бичигдсэн хамгийн урт мэдээллийн өргөнд тохирч хэмжээ нь өөрчлөгдөнө. Цэсээр баганы өргөнийг өөрчлөхдөө Format цэсээс Column командыг сонгож Width хэсэгт өргөнийг бичиж өгнө.
Сонголт Утга
Width Өргөнийг өөрчилнө.
AutoFit Selection Орсон мэдээлэлдээ тохирч өргөн нь өөрчлөгдөнө.
Hide Дэлгэцэнд харагдахгүй болгоно.
Unhide Харагдуулна.
Standard Width Стандарт хэмжээгээр өргөнийг тохируулна.
Мөрийн өндөр өөрчлөх Мөрийн өндөр нь бичигдэж байгаа үсгийн хэмжээ, мэдээлэлдээ автоматаар тохирдог. Гэвч мөрийн өндрийг өөрчлөх шаарлага зайлшгүй гарна. Хулганаар мөрийн өндрийг өөрчлөхдөө мөрийн тоонуудын хоорондох зураас дээр заагчийг байрлуулахад 2 чиглэлтэй сум болж хэлбэр нь өөрчлөгддөг. Ингэхээр нь хулганаараа чирнэ. Нэг дор хэд хэдэн мөрийн өндрийг өөрчилж болно. Үүний тулд гараас Ctrl товч дарж байгаад мөрийн тоон дээр хулганы заагчийг байрлуулаад чирнэ. Дараа нь өндрийн хэмжээг өөрчилж болно. Мөрөнд бичигдсэн мэдээлэлд өндрийг тохируулахдаа мөрийн дугаарын доод хүрээн дээр заагчаа байрлуулж хэлбэрийг нь өөрчилсөний дараа хулганы зүүн товчийг 2 ойрхон товшино. Мөрийн өндрийг өөрчлөхдөө Format цэсээс Row командыг сонгоно.
Сонголт Утга
Height Мөрийн өдрийг өөрчилнө.
AutoFit Орсон мэдээлэлдээ тохирч өндөр нь өөрчлөгдөнө.
Hide Дэлгэцэнд харагдахгүй болгоно.
Unhide Харагдахгүй болгосон мөрийг дэлгэцэнд харагдуулна.

lesson 9

Хичээлийн зорилго: Энэ хичээлээр хүснэгтэн мэдээлэл боловсруулах хэрэглээний программ Excel - н цэсийн самбар, түүний командуудын төрөлтэй танилцах бөгөөд цонх тэмдэглэх, цонхонд мэдээлэл оруулах, цонхноос мэдээлэл арилгах, засвар хийх боломжуудыг судална.
Хичээлийн сэдэв:
• Цэсийн самбар, командуудын төрөл
• Цонхыг тэмдэглэх
• Мэдээлэл оруулах
• Оруулсан мэдээлэлд засвар хийх
• Мэдээллийг арилгах
• Мэдээлэл зөөх
• Мэдээлэл хуулах
Хичээлийн агуулга Excel - н цэс, команд, харилцах цонхны талаарх ойлголт
Цэсийн самбар Excel - н үндсэн командуудыг агуулж байгаа хэсгийг цэсийн самбар гэдэг. Цэсийг хулганаар идэвхижүүлэхдээ шаардлагатай цэс дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчоо нэг дарна. Гар ашиглан идэвхижүүлэхдээ Alt товчийг доогуур зураастай үсэгтэй хамт дарна.
Pull Down Menu Цонх идэвхижүүлэх Гарын товчлуур болон хулганаар цонх идэвхижүүлэхээс гадна нэрийн хэсэг (Name Box), командаар (Go To) цонхыг идэвхижүүлж болно.
Edit цэсийн Go To командаар дурын цонх руу шилжиж болно. Reference хэсгийн ард шилжих цонхны хаягийг бичнэ. Нэрийн хэсэгт шилжих цонхны хаягийг бичнэ.
Цонх тэмдэглэх, тэдгээрийн хооронд шилжих: Ажлын хэсэг дээр дараах 3 төрлийн тэмдэглэгээг хийж болно.
1. Нэг цонх тэмдэглэх
2. Хэд хэдэн цонх тэмдэглэх
3. Хэсэгчилж тэмдэглэх
Нэг цонх тэмдэглэхдээ : Хулганы заагчийг цонх дээр байрлуулаад зүүн товчоо нэг дарна. Чиглэлийн сум бүхий товч ашиглаж шилжүүлэн тэмдэглэнэ.
Хэсэг цонх тэмдэглэхдээ :
Тэмдэглэх хязгаар Тэмдэглэх арга Хэсэг цонх Эхлэх цонх дээр заагчаа байрлуулан хулганаар чирнэ.
Мөр, багана Мөр тэмдэглэхдээ мөрийн өмнөх дугаар дээр, багана тэмдэглэхдээ баганы дээрх үсэг дээр хулганы заагчаа байрлуулан зүүн товчоо нэг дарна. Хэд хэдэн мөр, багана Мөрийн дугаар, баганы үсгэн дээр заагчаа байрлуулан хулганаа чирнэ.
Хуудас тэмдэглэх А баганы өмнөх хуудас тэмдэглэх товч дээр дарна.
Цонх хэсэгчилж тэмдэглэхдээ : Цонхыг хэсэгчилж тэмдэглэхдээ зөвхөн нэг хуудас бус хэд хэдэн хуудаснаас хэсэгчилж болно. Цонх хэсэгчилж тэмдэглэхдээ Ctrl товчийг ашиглана.
Өгөгдөлтэй ажиллах Өгөгдөл оруулахдаа цонхыг идэвхижүүлээд гараас текст, тоогоо оруулна. Энэхүү оруулсан мэдээлэл нь томъёоны самбар дээр гардаг. Бичсэн мэдээллийг сольж бичихдээ цонхоо идэвхижүүлээд мэдээллээ бичнэ.
Мэдээлэлд нэмэлт засвар хийх бол: Цонхонд дээр заагчаа байрлуулан зүүн товчоо 2 товшино. Цонхоо идэвхижүүлээд заагчаа томъёоны самбар дээр байрлуулахад заагчийн хэлбэр I болно. Зүүн товчийг нэг товшиж бичсэн мэдээлэлд зохих засвар хийнэ. Гарны товч ашиглан цонхон дахь мэдээлэлд засвар хийхдээ цонхоо идэвхижүүлээд F2 товчоо дарна.
Мэдээллийг арилгахдаа : Нэг цонхон дахь мэдээлэл арилгахдаа цонхоо идэвхижүүлээд Delete эсвэл Backspace товч дарна.
Хэд хэдэн цонх дахь мэдээлэл арилгахдаа цонхнуудаа тэмдэглээд Delete эсвэл Backspace товч дарна. Арилгах мэдээлэл бүхий цонхоо тэмдэглэсэний дараа Edit цэсээс Clear команд сонгоно.
Мэдээлэл хуулах 1. Хуулах мэдээлэл бүхий цонхоо тэмдэглэнэ.
2. Edit цэсээс Copy команд сонгоно. Эсвэл хулганы заагчийг идэвхитэй цонх дээр байрлуулаад баруун товчийг дарж гарсан командаас Copy командыг сонгоно. Хэрэгслийн самбараас товч дар.
3. Хуулагдах цонхоо идэвхижүүлнэ.
4. Edit цэсээс Paste команд сонгоно. Эсвэл хуулагдах цонх дээр хулганы заагчийг байрлуулан баруун товч дарж гарсан командуудаас Paste командыг сонгоно. Хэрэгслийн самбараас товч дар.
Мэдээлэл зөөх 1. Зөөх мэдээлэл бүхий цонхоо тэмдэглэнэ.
2. Edit цэсээс Cut команд сонгоно. Эсвэл хэрэгслийн самбараас товч дар.
3. Зөөгдөх цонхоо идэвхижүүлнэ.
4. Edit цэсээс Paste команд сонгоно. Эсвэл хэрэгслийн самбараас товч дар.

Monday, November 30, 2009

lesson 8

***Түүвэр байгуулах алгоритм
Бидэнд a1,a2.....,an гэсэн n ширхэг элемэнт өгсөн байна.
Эдгээр элементүүдийг дугаарлагдсан м байранд дараах нөхцөлтэйгөөр байрлуулна.
Үүнд 1-р байрлал нь нөгөө байрлалаасаа нийт элемэнтүүдийн бүрэлдхүүн эсвэл элемэнтүүдийнхээбайрлалаар ялгаатай байна.А ширхэг элемэнтүүдээс зохиосон m ширхэг элемэнтүүдтэй дээрх нэгэн байдлыг буцаалттай түүвэр гэнэ.
Буцаалттай түүвэр нь алгоритм програмчлалын бусад бодлогуудыг бодоход хэрэглэгддэг.Иймээс буцаалттай түүврийг байгүүлах алгоритмыг авч үзэх зайлшгүй шаардлагатай хослолын онол ёсоор n элемэнттэй олонлогын м элемэнттэй буцаалттай түүврийн тоо нь n-ийн m зэрэг байна.Ийм m n-үүпийг хүрэлцээтэй их үед бүх түүврүүдийг хадгалах санах ойн хэмжээ нь маш их байна.
Үнэндээ түүврийг байгуулах асуудал нь цаг хугацаа болон санах ойн хувьд бараг хэрэгжүүлж боломгүй талтай.Гэвч практикт n m-ийг хүрэлцэхүйц их биш байхаар бодлогонууд өгөгддөг учраас түүврийг байгуулж түүнийг биелүүлэх боломжтой юм.

*****Сэлгэмэл түүний алгоритм*****
1-n хүртэлх натурал тоонуудаас зохиогдсон сэлгэтэлийн нийт тоо нь n! байна.Өөрөөр хэлбэл 1,2,3-ын сэлгэмэлийн тоо нь бол 6 байна.Сэлгэмэл нь буцаалтгүй түүвэр юм.Өөрөөр хэлбэл өгсөн нэг элемэнт нь тухайн сэлгэмэлд нэг л удаа орно.

Sunday, November 29, 2009

lesson 7

Бие даасан шинжтэй тодорхой үр дүн өгдөг байх юмуу эсвэл тодорхой/зурах,бичих,файл нээх,ба хаах,гэх мэт/гүйцэтгэдэг алгоритмыг тусд нь бичиж,олон дахин ашиглах боломжийг хангаад дэд алгоритм гэнэ. Дэд алгоритм гэсэн нэр томьёо оруулсан учраас түүнээс ялгах зорилгоор тодорхой бодлогын алгоритмыг үндсэн алгоритм гэж ярина.
Үндсэн алгоритмд дэд алгоритмыг ашиглаж болохоос гадна,нэг дэд алгоритмд өөр дэд алгоритм ашиглаж болно.
def:Тодорхой төрлийн ямар нэг утгыг олж түүнийгээ үр дүн болгон буцааж өгдөг дэд алгоритмыг программчлалд функц гэнэ.
Үндсэн ба дэд алгоритмыг тусд нь зохиодог.Ихэнх тохиолдолд эхлээд дэд алгоритмыг,дараа нь үндсэн алгоритмыг зохиодог.Үндсэн алгоритмаас дэд алгоритмыг дуудаж ажиллуулах учраас ердийн байдлаар дэд алгоритмыг бичдэггүй.Дэд алгоритмын эхэнд:нэр дараа нь үндсэн алгоритмаас утга нь шилжиж ирэх элементүүдийг тусгайлан зааж өгнө.
Үндсэн алгоритмд дэд алгоритмыг дэд алгоритмын нэрээр нь дуудна.
****Рекурсив алгоритм****
Функцийг тодорхойлохдоо түүнийг өөрийг нь ашигласан байвал уг функцийг рекурсив функц гэнэ.
def:Дэд алгоритм болон функц өөрөө өөртөө ханддаг, өөрөөр хэлбэл өөрийгөө дуудаж ашигладаг бол түүнийг рекурсив алгоритм гэнэ.

lesson 6

Алгоритм нь тоон утгатай хэмжиндхүүнээс гадна,тоо биш утгатай хэмжигдхүүнийг өргөн ашигладаг.Төгсөглөг тооны тэмдэгтүүдийн дарааллыг мөр хэмжигдхүүх гэнэ.Мөрийг бүрдүүлж байгаа тэмдэгтүүд нь үсэг цифр мөн тусгай тэмдэгтүүд байж болно.Мөр хэмжигдхүүнийг мөр тогтмол,мөр хувьсагч гэж ангилна.Мөр тогтмолыг хашилтанд бичнэ/""/.
Мөр хэмжигднүүний уртыг олох:
Мөр хэмжигдхүүний утгын нийт тэмдэгтүүдийн тоог тухайн мөр хэмуигдхүүний урт гэнэ.Үүнийг len(x) гэж тэмдэглэх ба утга нь бүхэл тоо байна.
Мөрөөс дэд мөр ялгах:
Мөр хэмжигдхүүнийг боловсруулах явцад өгсөн мөрөөс тодорхой хувилж авах шаардлага гарна.Үүнийг мөрөөс дэд мөр ялгах үйлдэл гэнэ.
Утга нь тогтмол биш алгоритмын алхамууд утга нь өөрчлөгдөж байх мөр хэмжигдхүүнийг мөр хувьсагч гэнэ.
Мөр хэмжигдхүүнийг нэмэх:
Хоёр ба хэд хэдэн мөр хэмжигдхүүний утгыг залгаж бичих үйлдлийг мөр хэмжигдхүүнийг нэмэх гэнэ.Үүнийг нэмэх тэмдгээр тэмдэглэнэ.С=А+В энэнь нэмэгдхүүний байрыг солих хуулинд хамаарахгүй.

lesson 5

Хүснэгт зохиож хэрэглэснээр 1 ижил төрлийн өгөгдлийг дарааллын элементэд дугаараар хандаж боловсруулах боломжтой болох ба ингэснээр алгоритм программ зохиох ажил хөнгөвчлөгддөг.Алгоритмд ерөнхий нэртэй элементүүд нь дугаараараа ялгагдах бүлэг элементүүдийг хэрэглэдэг.Энэ бүлэг элементүүдийг хүснэгт хэмжигдхүүн гэнэ.
-*****Хүснэгт хэмжигдэхүүний үйл ажиллагаанууд:
Хүснэгт хэмжигдхүүнийг болон дугааруудыг нь нэрлэнэ.Нэр нь үсгээр эхэлсэн үсэгт цифрүүдийн дараалал байна.Хүснэгт хэмжигдхүүний элементүүд нь нэг дугаараараа ялгагдаж байвал нэг хэмжээст буюу шугаман хэмжээст,2 бол 2 хэмжээст гэнэ.
-****Хүснэгтийн элементүүдийг оруулах ба гаргах:
Өгсөн элементүүдийг давталтын тусламжтайгаар компютерт оруулна./гаргах нь бас ижил/

Friday, November 27, 2009

lesson 4

Алгоритмыг шалгах шинэчлэн сайжруулах.Алгоритм зохионо гэдэг нь бодлогын хариуг гаргах үйл ажиллагааг компютерийн алгоритмын үндсэн алхамаар задалж бичнэ гэсэн үг юм.Бодолгын хариуг олох үйл ажиллагааг компютерийн алхамуудаар шууд задалж бичих нь төвөгтэй асуудал учраас алгоритмыг зохиохдоо эхлээд бүдүүвчилсэн алгоритм зохионо.
бодлогын алгоритмыг зохиохдоо алгоритмыг адхам алхамаар нь юм.

lesson 3

Чанарууд:
1.Дискрет
2.тодорхой байх
3.төгсгөлөг
4.үр дүнтэй байх
5.нийтлэг Эдгээр нь үндсэн чанарууд.
1.Дискрет-алгоритм нь өгөгдөл эсвэл өмнөх алхамуудын хэмжигдхүүнүүдээр тодорхой дүрмийн дагуу шинэ хэмжигдхүүнүүдийг олох тусгаар тусгаар алхамуудад хуваагдсан байна:
2.Тодорхой байх-алгоритмын аливаа алхмын үйлдлийг гүйцэтгэгч нэгэн утгатайгаар ойлгохын зэрэгцээгээр гүйцэтгэж чаддаг байна.
3.Төгсөглөг-алгоритм нь төгсөглөг тооны алхатмай байна.
4.Үр дүнтэй байх-алгоритмын аливаа адхам болон алгоритмыг бүхэлд нь биелүүлэхэд тодорхой үр дүн гардаг байх ёстой.
5.Нийтлэг-алгоритм нь зөвхөн тухайн өгөгдөлд төдийгүй уг өгөгдөлтэй иэил төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна.
Алгоритмын үндсэн алхмууд
1.Мэдээллийг оруулах алхам
2.Хувьсагчид утга олгох алхам
3.Мэдээллийг гаргах алхам
4.Салаалуулах алхам

lesson 2

Санах ой нь нэг удаад нэг тэмдэгт болон нэг тоог санах боломжтой нүднүүдээс тогтоно.
***Нэг нүдэнд нэг байт өгөгдөл хадгална.Өөрөөр хэлбэл нэг тэмдэг буюу тоо нь санах ойд нэг байтыг эзэлдэг гэсэн үг юм.Санах ойн багтаамж нь энэхүү нүднүүдийн тоог хэлж байгаа юм.Тухайлбал 640000 байтын санах ой гэвэл түүнд 640000 нүд байгаа бөгөөд нийтдээ 640000 тэмдэгтээс тогтсон өгөгдлийг уг санах ойд хадгалах боломжтой гэж ойлгож болно.Санах ойн нүд бүр өөрийн хаягтай байна.Программ дотор хувьсагч тодорхойлно гэдэг нь санах ойн нэг болон хэд хэдэн нүдийг уг хувьсагчид зориулан нөөцөлж авч,тэр нүднийхээ хаягийг хувьсагчид сануулж өгдөг байна.Уг хувьсагчтай ажиллана гэдэг нь тэрхүү нөөцөлсөн нүдэнд байгаа өгөгдөлтэй ажиллана гэсэн үг юм.Харин уг хувьсагчид хэдэн нүдийг нөөцлөх вэ гэдэг нь тэрхүү хувьсагчийн төрлөөс хамаарна.Ингээд санах ойд хадгалагдаж байгаа програмын кодуудыг төв процессор нэг бүрчлэн уншиж уг командуудыг дэс дараалан биелүүлдэг.Програмыг оновчгүй зохион байгуулбал процессор буруу командыг биелүүлж системийг гацхад хүргэж болзошгүй.Компютерийн санах ойд өгөгдлийг физик талаас нь соронзон зарчимаар хадгална.Соронзон нь ердөө 2 төлөвт л орох чадвартай байдаг.Өөрөөр хэлбэл 2 л утгыг илэрхийлнэ гэсэн үг юм.
-санах ойн нэг нүд нь нэг байтыг хадгалах бөгөөд нэг байт нь 8 бит байна.
-Санах ойн нүд нь заавал ямар нэгэн өгөгдлийг агуулж байх бөгөөд хоосон байна гэж байхгүй.
-Санах ойн нүдэнд өгөгдөл бичихэд тэнд байсан хуучин өгөгдөл устаж алга болно.
-Ямар нэгэн прдграмм ажиллахын тулд заавал санах ойд ачаалагдсан байх ёстой.

lesson 1

Хүн бүр өдөр болгон алгоритм гүйцэтгэдэг.Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан математикт анх үүссэн.Алгоритм гэдэг нэр томъёо нь арифметикийн дөрвөн үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Узбекийн математикч Мухамед иби мусса аль хоризм нэрнээс гаралтай.
def:Бодлогын хариуг гаргахын тулд бодлогын явцад ба бодлогын өгөгдөлд гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгааг алгоритм гэнэ.
def2:Нэгэн утгатай биелэгдэж болох аьхам үйлдлүүдийн төгсгөлөг дарааллыг алхам алхамаар нь гүйцэтгэхэд төгсдөг бол энэ дарааллыг алгоритм гэнэ.
-Алгоритмаар заасан бодлогыг бодох үйл ажиллагааг биелүүлэгчийг алгоритм биелүүлэгч гэнэ.
-Алгоритмыг гүйцэтгэгч нь хүн эсвэл компютер байна.
Компютерийн Хэрэглээ болоод судалгааний аливаа асуудал нь тех.хангамж эсвэл прог.хангамжтай холбогдгоно.
***Компютер тех.хангамжийн бүрэлдхүүн:
-процессор
-Дэлгэц
-гар
-хулгана
-принтер
-скайнер
-сүлжээний ба дуу дүрсийн санах ойн картууд
***Компютер прог.хангамж нь:
Тодорхой удирдлагын доор дэс дараалан биелэх бүлэг үйлдэл болон мэдээллийг боловсруулах боломжоор хангаж өгсөн өгөгдлийн бүтцийг прог.хангамж гэнэ.
-Програмчлалын хэлийг ашиглан програм бичихэд:
1.алгоритм зохиох
2.алгоритмын дагуу прог-ын кодыг бичнэ
3.хөрвүүлэлт хийх
4.прог-ыг шалгах
5.сайжруулах

Wednesday, November 25, 2009

Би шдээ,чадышдээ


за зарим нь танина биздээ.ИЗИС-ийн МТС 124-ийн оюутан ЗОЛбаяр

MC TSETSE